Лхагва 2019-01-02 Дархан
Fact checking   2019-08-07

"АВВА" хамтлаг нэгдсэн үү?

      1970, 1980-аад онд Дархан хот “найрамдлын” гэсэн тодотголтой залуусын өргөө байлаа. Тэр үед залуусын хамгийн их сонсдог байсан хамтлагийн тоонд алдарт АВВА зүй ёсоор багтана. Түүхэнд хамгийн их амжилтанд хүрсэн уг хамтлаг 37 жилийн өмнө салжээ. Гэтэл уг хамтлаг эргэн нэгдэж байгаа тухай гэрэл гэгээтэй мэдээлэл зарим сайтаар гарсныг MyDarkhan сайт нягталлаа.    

      Өчигдөр www.eagle.mn сайт АВВА хамтлагийн талаар “жилийн өмнө тэд дахин нэгдэж буйгаа зарласан юм” гэж мэдээлсэн.

C:\Users\Samsung\Desktop\My Darkhan 0331\Untitled-1.jpg

Уг мэдээллийн эх үүсвэрийг хэд хэдэн сувгаас олсноо түүвэрлэн бодит мэдээллийг уншигчиддаа хүргэж байна.

       Жилийн өмнө АВВА хамтлагийн фэнүүд гэнэтийн сюрприз авч ангайтлаа алмайрчээ. Энэ нь АВВА хамтлаг "American Idol" шоуны зохиолч Саймон Флертай хамтран хоёр шинэ дуугаа бичлээ хэмээн мэдэгдсэнээс улбаатай. Энэхүү төслийг анх 2016 онд зарлажээ. Улмаар өнгөрсөн оны сүүлчээр NBC болон ABC телевизээр нээлтээ хийж, дуугаа цацахаар төлөвлөөд байв. Гэхдээ хамтлагийн гишүүд дижитал ертөнцөөр дамжин уг төсөлд оролцсон бөгөөд бүгд нэг дор цуглаж амьдаараа бие биенээ харж студид ч юмуу дуулаагүй ажээ. Улмаар тодорхой саатлын улмаас уг төсөл нээлтээ хийж ч амжаагүй байна. Гэсэн ч "Би итгэсээр байгаа", "Намайг бүү унтраа" хэмээх хоёр шинэ дууныхаа аль нэгийг ирэх ес юмуу аравдугаар сард гаргана гэж АВВА хамтлагийн гишүүн Bjorn Ulvaeus “Associated Press”-ээр дамжуулан хэлжээ. Тэрээр мөн хамтлагийн гишүүдийн дүр төрхийг ашиглан видео бүтээхэд маш их цаг хугацаа шаардагддаг бөгөөд энэ нь төслийг "удаан хугацаагаар хойшлуулсан" гэж мэдэгдсэн юм.

      Хамлагийн нөгөө нэг эрэгтэй гишүүн Benny Andersson нэгдүгээр сард фанатуудын ажиллуулдаг IceTheSite дээр ярилцлага өгөхдөө төсөл хэрэгжүүлэх явцад тулгарсан эрх зүйн харилцааны саад тотгорууд арилж байгааг мэдэгджээ.

     "Телевизийн шоу, бичлэгийн тухай хэвлэлүүд мэдээлж эхлэхэд бидний бүх зүйл зогсонги байдалд орсон. Бид цаашид үргэлжлүүлэхийн тулд шаардлагатай гэрээгээ байгуулахыг хичээж байна. Бидний хувьд бүх зүйл хэвийн, сайн байгаа. Харин нөгөө талаас болж биднээс шалтгаалахгүйгээр ажил хойшлогдсоор байгаа” хэмээн Benny Andersson ярисан байна. Түүнийхээр бол АВВА хамтлаг гурав дахь шинэ дуугаа бичүүлж чадна гэнэ. Гэхдээ АВВА-гийн эрчүүд өнөө хэр нь хамтлагаараа нэгдэж шинэ дуунуудаа багтаасан шоу хийнэ гэдгээ хамтлагийн эмэгтэйчүүдтэйгээ ярилцаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэхүү санааг зөвшөөрөх байх гэсэн итгэл л тэдэнд байгаа ажээ.

       Энэ бүх мэдээллээс харахад АВВА хамтлагийн шинэ дуу ирэх ес, аравдугаар сард мэндлэх талаар мэдээлснээс бус эргэн нэгдсэн, эсвэл нэгдэх тухай огт дурсаагүй байна.  

АВВА ШВедэд 1972 онд байгуулагдсан цагаасаа хойш дэлхий даяар олон зуун сая цомог зарсан түүхэн дэх хамгийн алдартай хамтлагийн нэг юм. Хамтлаг нь хоёр гэр бүлийн хосуудаас бүрдсэн гишүүдтэй байв. 1982 он гэхэд хосууд салахын хамт хамтлаг ч бутарсан юм. Тэд 2016 он хүртэл олон нийтийн дунд дахин хамтдаа гарч ирээгүй. Гэхдээ хамтлагийн гишүүд тус тусдаа амжилттай ажилласаар ирсэн. Бритни Спирс, Тейлор Свифт, Жастин Тимберлэйк нарын замналын эхлэл тэдэнтэй холбоотой юм.

Эх сурвалж: www.variety.com, www.abc.net.au  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

424   1
НИЙТЭЛСЭН: Ц.Чимэддондог

Санал болгох