Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2020-09-15

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ: Энэ зам дээр алдаа гаргаж, завхрал үүсгэсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын Гишүүн Г.ДАМДИННЯМ, Улаанбаатар Дархан чиглэлийн замын асуудлыг анхааралдаа авч, эрчимтэй ажил хэрэг болгон тодорхой байр суурь илэрхийлсэн байгаа. Тэгвэл тэрбээр өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 14-ны өдөр өөрийн албан ёсны сошиал хаягтаа дараах мэдэгдлийг гаргасан байна. 

ТЭРБЭЭР ТУС МЭДЭГДЭЛДЭЭ: 

"Энэ зам дээр алдаа гаргаж, завхрал үүсгэсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Тиймээс тус тойргоос сонгогдсон гишүүний хувиар:

☑️Санхүүгийн зохицуулах хороо

☑️Даатгалын холбоо,

☑️Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо,

☑️Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо болон бүх даатгалын компаниуд уруу уг зам дээр хохирсон, хохирлоо даатгалаас төлүүлж авсан иргэдийн мэдээллийг авахаар албан хүсэлт явуулсан. Одоогоор Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооноос л хариу ирээд байна.

Дээрх байгууллагуудаас тодорхой хэмжээнд хохирлын дүн, статистик гарч ирнэ гэж найдаж байгаа. Мөн Тээврийн Цагдаагийн албанаас Дарханы зам дээр эвдрэл, засвартай хугацаанд гарсан зам тээврийн осол, хохирлын бодит тоон мэдээлэл авахаар хүсэлт явуулсан. Энэ бүхний дараа хэн хариуцлага хүлээх ёстойг тогтоолгох ажилд орно. Маш олон иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон, хохирсоор байна. Энэ сэдвийг орхиж болохгүй!" гэжээ. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Уранимэг (127.0.0.1)
    Маш зөв
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Дарханы зам үнэхээр аймар байсан. Хүний алтан цаг хугацаа, эд материалын хохирол учруулсан зам. Хурдан дуусгах хэрэгтэй.
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
1235   2
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох