Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2020-06-19

Үйлдвэрийн бүсийн авто замд 50 жилийн дараа шинэчлэл хийлээ

“Шинэ Дарханаас – Үйлдвэрийн бүс” хүртэлх 1.9 км хатуу хучилттай авто замын засварын ажил дуусч зорчих хэсгийг нээлээ. 

Тус замыг анх 1970 онд үйлдвэрийн бүсийг Дархан хотын төвтэй холбох зориулалттайгаар барьснаас хойш засвар шинэчлэлтийн ажил хийгээгүй өдийг хүрсэн аж. Ковид-19 цар тахлаас сэргийлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил удааширсны улмаас төв зам хаагдаж энэхүү үйлдвэрийн бүс хүртэлх авто замын ачаалал нэмэгдэж, зорчих хэсэгт ихээхэн эвдрэл үүссэн. Тиймээс засч, шинэчлэх ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотойгоор 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. 

Тус авто замыг богино хугацаанд “Дархан-АЗЗА” ТӨХК, “Цахим бар инженеринг” ХХК чанартай хийж гүйцэтгэсэнд иргэд талархалтай байна. Үйлдвэрийн бүсэд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 12 аж ахуйн нэгж байгууллага тус авто замыг барихад хөрөнгө санхүү, эд материалын туслалцаа үзүүлсэн байна.

 Үүнд: 
1 “Дархан-АЗЗА” ТӨХК
2 “Галакси экспеншин” ХХК
3 “Дархан-Ус суваг” ХК
4 “Эйч Эйч Жи” ХХК 
/Арьс ширний цогцолбор/
5 “Цахимбар инженеринг” ХХК
6 “CMPI” ХХК
7 “Тотал дистрибюшн” ХХК
8 “ДДЦС” ТӨХК
9 “Анто-Од” ХХК
10 “Би Ти Өү” ХХК
11 “Эко ноос” ХХК
12 “Улаанбаатар гурил” ХХК багтаж байна. 

Дээрх байгууллагууд нийт 254 сая төгрөгийн хандив өргөсөн бол төрөөс 300 гаруй төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн ажээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох