Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2020-05-26

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ БАРИНА

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг барьж байгуулахаар тусгагдсан аж. Тэгвэл Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зургаан аймагт тус төвийг барихаар болжээ.

Энэхүү зургаан аймгийн нэг нь Дархан-Уул аймаг бөгөөд бэлтгэл байдлын хүрээнд газар олголтоо Дархан сумын 15 дугаар багт хийсэн байна. Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Архангай, Дундговь, Дорнод аймгийн төслийн дэд хорооны хурлыг цахимаар зохион явуулсан аж.

Тус төвд хувь хүний үнэлгээ хийх, кейс менежментийн үйлчилгээ, хэл засал, хөдөлгөөн засал, ахуй заслын үйлчилгээ, төв дээр үзүүлэх мөн гэрээр очих үйлчилгээ, нийгмийн үйлчилгээнд хамрагдах дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлагатай туслах хэрэгслийг үйлдвэрлэх, засварлах, хөгжлийн нэмэлт үйлчилгээнүүд, сургалт, спорт, чөлөөт цаг, номын сан зэрэг үйлчилгээг үзүүлэх ажээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
239   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох