Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2020-05-24

"ЛАНТУУ ХҮҮГИЙН БОГЦ-ДАРХАН 2020" тусламж эзэддээ хүрлээ

Дархан сумын 1-15 дугаар багт болон Хонгор, Орхон суманд харъяалалтай 120-иод өрхийн 270 гаруй хүүхэд хэцүү эрсдэлт нөхцөлд өдөр хоногийг өнгөрөөж байна. Тэдгээр хүүхдүүд нь хагас болон бүтэн өнчин, орон гэргүй, хоолгүй, архины хамааралтай эцэг эхийн аль нэг нь хориход ял эдлэж байгаа, хэцүү амьдралыг туулж байгаа зэрэг хүнд хэцүү нөхцөлд нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй юм.

Иймээс GENERATION-Z клуб, ЛАНТУУН ДОХИО ТББ-ын хүүхэд залуус хамтран "Хэцүү цагт хүүхдэд туслацгаая" уриан дор муудахгүй хүнсний бүтээгдэхүүн ариун цэврийн хэрэглэлийг богц болгон тэдэнд хүргэх зорилгоор “Лантуу хүүгийн богц” сайн үйлсийн аяныг өрнүүллээ.

Тэд “Лантуу хүүгийн богц” –оо богцолж дуусаад өнөө өглөө /2020.05.23/ айлууддаа хүргэхээр замдаа гарлаа. Айлуудад хүнс хүргэх ажилд "Дархан-Альфард" клубийнхэн нэгдэж автомашинаар үйлчилсэн юм.

2020 оны 05 дугаар сарын 15-24-ны өдрүүдэд өрнүүлсэн тус аянд Дархан хотын 1998 оны нийт төгсөгчид, Дашваанжил ХХК, Хүслэн төв, УГТХ-ын залуучууд, Дархан ХААИС, Дархан Номин худалдааны төвийн ажилтнууд, түрээслэгчид, "Дархан Дентал арт" шүдний эмнэлэг, "LA cosmetics" онлайн шоп,"М-СИ-ЭС Кока кола" ХХК,"АПУ" ХХК, "Булган Оюу" ХХК,"Улаанбаатар гурил" ХХК, THE CREATORS /ХОБ/, CROWNED OF EAGLE /ХОБ/, ЛИДЕР СУРАГЧ академи, ALLRIGHT_CB /хүүхдийн клуб/,"АНТО ОД" ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс сайхан сэтгэлээр нэгдэж хандив өргөсөн байна.

Мөн хүүхдүүдийн санаачилгыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан Сумын ЗДТГ, Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, МОН продакшн, @darkhan Alfard клуб дэмжин ажиллажээ.

Ид шидтэй богцыг бий болгоход тусалж, хандив өгсөн бүхий л аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүстээ маш их баярлалаа гэж Лантуу дохио ТББ, GENERATION-Z клубийн хүүхдүүдээс талархаж байлаа.

ХҮҮХДҮҮД, ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ НЭГДЭЖ, ХӨДӨЛЖ ЧАДЖЭЭ. ТА НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
434   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох