Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2020-05-23

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 орчим хүнийг хяналтад аваад байна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

- Бид нэгдүгээр сарын 6-наас хойш өнөөдрийг хүртэл 5000 орчим хүнийг хяналтад авч, сэжигтэй 283 тохиолдлыг тусгаарласан. Үүнээс 80 гаруй хувь нь амьсгалын замын өвчнөөр өвдсөн.

 

- Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 орчим хүнийг хяналтад аваад байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн 140 тохиолдол эх орондоо ирснээс хойш таван удаагийн шинжилгээгээр коронавирус илэрч байна. Эдгээрийн 89 хувь нь ОХУ-аас батлагдсан.

 

- Өвчтөнүүдийн дийлэнх нь эрэгтэй. Одоогоор 114 тохиолдол эмчлүүлж байна. Эдгэсэн 13 хүн сувилалд, гурав нь гэрт байна. Эмнэлгийн ажиглалтаас гарсан иргэд сувилалд хоёр удаа, гэртээ гарсны дараа дахин хоёр удаа шинжилгээ өгч байгаа. Лабораторит нийт 13 орчим мянган шинжилгээ хийсэн.

 

Зарим шөнө 40-400 орчим шинжилгээг хийж байна. Өнгөрсөн долоо хоногт томуугийн тандалтаар 60 гаруй тохиолдлыг шинжилсэн. Эдгээрээс найман хувьд нь ириновирус илэрсэн. Сүүлийн долоо хоногт 42-140 болж тохиолдлын тоо нэмэгдсэн.

 

Нийт 7 хотын 15 их дээд сургуулийн оюутнуудад коронавирус илэрсэн. Улсын хэмжээнд тусгаарлагдсан 37 хүнээс коронавирус илэрсэн гэсэн үг. Ойрын хавьтлуудаас одоогоор коронавирус илрээгүй байна. Бид өвчтөнүүдийнхээ нэрийг зарладаггүй.

 

Нийгмийн сүлжээнд Алтанхундага гэх хаягтай иргэн ОХУ-ын Улаан Үд хотод амьдарч байсан байна. Улаан Үд хотоос зургуулаа гэр бүлийн хамт дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-н хүртэл түрээслэх байранд амьдарч байсан байна. Тухайн иргэн эх орондоо ирж, тусгаарлагдах хугацаанд коронавирус илэрсэн.  Тус иргэн Улаан-Үд хотод байхдаа хоёр удаа шинжилгээ хийлгэсэн гэж мэдүүлсэн. Алтанбулагийн боомтоор орж ирэх явцдаа халдвар авчихлаа гэж ярьж иргэдийг үймүүлж байна.  Ийм эрсдэл болоогүй. Энэ мэргэжлийг ахалж буй хүний хувьд бид бүхэн өнөөдрийг хүртэл иргэдээ хамгаалж ирлээ.  Халдварын нууц үеийн хугацаа дор хаяж 21 хоног байгаа. Тухайн иргэн Улаан-Үд хотод байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсанд нь талархаж байгаа. Гэхдээ эмчилгээ үйлчилгээ явуулах явцдаа халдвар авах эрсдэл өндөр.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
87   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох