Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2020-05-17

ДАРХАНД НАМУУД ХЭН ХЭНИЙГ СОЙВ?

Өчигдөр намууд Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж буй хүмүүсээ эцсийн байдлаар шийдвэрлэлээ. Намууд хэн хэнийг УИХ-ын Сонгуулийн 19 дүгээр тойрогт буюу Дархан-Уул аймагт сойхоор болсныг танилцуулъя!

Монгол Ардын Нам:

Өмнөх УИХ-ын сонгуулиар ялалт байгуулан сонгогдож МАН-ын гурван гишүүн Дарханчуудыг төлөөлөн УИХ-д сууж байгаа. Тэгвэл тэдгээрээс хоёр нь буюу Б.Баттөмөр, Б.Жавхлан нар дахин суудал горилон нэр дэвшихээр болжээ.  Харин УИХ-ын эрхэм гишүүн Д.Хаянхярваа энэ удаа тойргийн гадна үлдэж Г.Дамдиннямыг УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхээр болсон байна.

1.Баагаагийн БАТТӨМӨР:

Санхүүч, Эдийн засагч. “Тэс” корпорацийн захирал. 2016 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгийн 43-р тойрогт ялалт байгуулан УИХ-ын Гишүүн болж Дарханчуудыг төлөөлж буй.

2. Болдын ЖАВХЛАН:

Эдийн засагч. Монгол Банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2016 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгийн 44-р тойрогт ялалт байгуулан УИХ-ын Гишүүн болж Дарханчуудыг төлөөлж буй.  

3. Гонгорын ДАМДИННЯМ:

Уул уурхайн инженер. “Прокон Майннинг” ХХК-ы Захирал.

АРДЧИЛСАН НАМ:

1. Намсрайн МӨНХДАШ:

Технологич. “Бурхан Халдун” группын Ерөнхийлөгч. Тэрбээр 2016 оны сонгуульд Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн 44-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж, өвдөг шороодсон бөгөөд энэ жил дахин даагаа нэхэхээр болжээ.

2. Баянжаргалын БЯМБАСАЙХАН

Эдийн засагч. “Эрдэнэс Монгол”, “Оюу Толгой” компаниудын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. Монголын Бизнесийн зөвлөлийн Тэргүүн.

 3. Доржзовдын ЭНХТУЯА

Сэтгүүлч. Eagle TV-д ажиллаж байсан. Одоо ТВ-2 телевизийн захирал, продюссер.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд зарим намууд эвсэл болж орж байгаа. Тухайлбал МАХН нь ИЗНН, МУНН-тай хамтран “Та бидний эвсэл” болж байгаа бол ШИНЭ нам, БНН, Үнэн ба Зөв нам, МҮАН болон бусад дэмжигч намууд хамтран ШИНЭ эвсэл болж УИХ-ын сонгуульд оролцохоор болж байна.  

 

МАХН буюу ТА БИДНИЙ ЭВСЭЛ:

1. Дашнямын АРААЖАВ

Дархан-Уул аймгийн МАХН-ын Түмтийн дарга

2. Тогтохын АМГАЛАН

3. .............. МЯГМАРДОРЖ

ШИНЭ эвсэл:

1. Пүрэвдоржийн ЭРДЭНЭБАТ

Эдийн засагч. Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын Дарга асан.

2. Жамбалсүрэнгийн ТӨГСЖАРГАЛ

Түүхч, PhD. НҮБ-ын "Дэлхийн Философийн форум"-ын Монгол дахь Тэргүүн.

3. Батсайханы НЯМБАЯР

Санхүүч, Эдийн засагч. Дархан-Уул аймгийн “Үнэн ба Зөв” намын дарга

ЗӨВ ХҮН – ЭЛЕКТОРАТ эвсэл

1. Банзрагчийн Отгонтөгс

Эдийн засгийн ухааны доктор, МУИС-ийн профессор.

 2. А.Галтбаяр

Математикийн ухааны доктор. Москвагийн ИС, Токиогийн ИС-г төгссөн.

ЖИЧ: 

Зарим нэр дэвшигчдийн мэдээлэл, танилцуулга нийтэд ил биш байгаа тул уншигч Дарханчуудаасаа хүлцэл өчье. Бид дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болохоор нэмж оруулах болно. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Zochin Odoo dahij MAN d xulihduulahgvi shvv Monxdashiig demjinee darhanaa gesen chin setgelte xuwtsasaa 20d jil darhand ih zvil xiusendee
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Заа тэр Хамар Ганболд манай Төмөрлөгийн үйлдвэрийн арматурын буянаар баяжиж зочид буудал алтны уурхайтай болсон байж магад шүү. Дарханчууд ядуугаараа үлдсэн Хамарыг битгий сонгоорой
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Shine Evselees ner devshij bga J. Tugsjargaliig demjij baina, bolovsroltoi turd ajillaj baisan turshlagatai hunee demjmeer bainaa!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин
    П.Эрдэнэбатыг дэмжинээ
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Ч.Отгоноо
    ШИНЭ ЭВСЛИЙН НЭР ДЭВШИГЧИДЭДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ👏💪
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Бямбасайхан, Жавхлан, бусадынх нь тархины хэмжээ өчүүхэн. Улс төрийн боловсрол байхгүй
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин
    ХҮН нам дэмжинэ
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • наад бямбасайхнаасаа оюутолгойн гэрээг буцаалгачих. тэгээд сонгоё
    2020 оны 05 сарын 17
  • Отгон
    МАН - ы хүмүүс нь арай дээр харагдаж байна. АН Мөнхдаш гарах уу. За бусад нь ч дээ таних мэдэх хүн харагдахгүй байна
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Сар
    Б.Жавхлан ихг дэмжинэ. Ялалтыг хүсэе
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Энэ Бямбасайхан чинь шалгуулаад л бүтэхгүй зүйлд орооцолдоод байсан зүгээрүү тэгээд. Бас л уул уурхай мөнгө төгрөгтэй биз дээ.
    2020 оны 05 сарын 17
  • МАНамаас нэр дэвшигчид болмоор харагдаж байна даа.
    2020 оны 05 сарын 17
  • ЗА ЯМАРЧ БАЙСАН ДАРХАНЫГ ЗАМГҮЙ БОЛГОСОН ХАР СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРУУЛСАН МАН НАМЙН ЖАВХЛАН БАТТѲМѲР ХОЁР БҮҮР ХЭРЭГГҮЙ АН НАМЫН МѲНХДАШ ХЭРЭГГҮЙ
    ИРГЭН
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Солонго
    Бие даагч нарын мэдээлэл байхгүй юм уу?
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • О.Нямдаваа
    АН-ын нэр дэвшигчдэд баяр хүргэе
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Энэ дундаас жинхэнэ Бямбасайхан нь туршлагатай хүн байна. Дарханд төм төсөл хэрэгжүүлж чадна
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
    • наад бямбасайхнаасаа оюутолгойн гэрээг буцаалгачих. тэгээд сонгоё
      2020 оны 05 сарын 17
    • Энэ Бямбасайхан чинь шалгуулаад л бүтэхгүй зүйлд орооцолдоод байсан зүгээрүү тэгээд. Бас л уул уурхай мөнгө төгрөгтэй биз дээ.
      2020 оны 05 сарын 17
  • Cosmos
    Дамдинням канадаас ирээд л айн явагдвал буцаад явах уу ингэж худлаа сонгуулийн 4жилийн циклээр амьдрахгүй шүү
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Соэгогч
    МАН хэрэггүй.Дахиад хулхидуулахаа болий
    2020 оны 05 сарын 17
  • За МАН арай дээр юмдаа
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
    • МАНамаас нэр дэвшигчид болмоор харагдаж байна даа.
      2020 оны 05 сарын 17
    • Соэгогч
      МАН хэрэггүй.Дахиад хулхидуулахаа болий
      2020 оны 05 сарын 17
1314   19
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох