Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2020-04-23

КОРОНА ВИРУС ИЛЭРСЭН ГЭР БҮЛИЙН ЖОЛООЧ НАР ДАРХАНД ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗААГҮЙ

Монгол улсад илэрсэн коронавирусын 34, 35 дэх тохиолдол буюу ОХУ-с тээвэр хийж байсан гэр бүлийн хоёр Дархан-Уул аймгаар дайран өнгөрөхдөө хүүтэйгээ уулзаж, хоол идсэн гэх мэдээлэл өчигдөр тархаад байсан.

Тус мэдээллийг шалгаж, камерийн бичлэг шүүж байгаа талаар өчигдөр ХӨСҮТ-ийн тандалт судалдгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байв. Тэгвэл өнөөдөр өглөөний ЭМЯ-ы ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү камерийн бичлэг шалгахад жолооч нар зогсож, хүүтэй уулзаагүй, зөвхөн утсаар ярьсан болох нь тогтоогдлоо гэлээ.

Мөн Дархан, Сэлэнгэд тусгаарлагдсан 26 иргэний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

Иймд иргэд албан ёсны бус хуурамч эх сурвалжаас бус албан ёсны, мэргэжлийн байгууллагуудын мэдээлэлд итгэж, сэтгэл зүйн хувьд тайван байхыг анхааруулж байна.  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
386   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох