Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2020-04-21

ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЛ ГАРЧЭЭ

Урьд шөнө \2020.04.20-с 21нд шилжих шөнө\ 03 цагийн орчимд Дархан сумын 10-р багийн 5-7 дугаар байранд их хэмжээний гал гарч, дээд талын техникийн хэсгээс доош гадна ханаа даган хоёрдугаар давхар хүртэл тархжээ.

Дуудлага шөнийн 03 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймаг дахь гал унтраах 22 дугаар ангид ирж, галын 22, 51 дүгээр ангиуд шуурхай ажиллан, галын тархалтыг зогсоон, унтраах үйл ажиллагааг явуулжээ. Азаар хүний амь нас, эрүүл мэнд эрсдээгүй байна.

Одоогоор галын шалтгаан, нөхцөл тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар лифтний нэмэлт давхрын техникийн өрөөн дэх шитнээс гарсан гэж үзэж байна. Онцгой байдлын газрын олон нийттэй харилцах ажилтан "Дээжийг шинжилгээнд явуулсан, хариу 72 цагийн дотор хариу гарна" гэлээ.

“Сонголон Хайрхан” компаний барьсан тус 45 айлын барилга нь 2015 онд ашиглалтанд орсон бөгөөд нэгдүгээр давхарт нь худалдаа, үйлчилгээний байгууллагууд байрладаг юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Songoloin luivarchidiig bugdiig ni shiiteg
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Иргэн
    Хятадад лифтээ ариутгаж спиртээр шүршиж байгаад яг ингэж гал гарсан бичлэг гарч бсан
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
1518   2
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох