Лхагва 2019-01-02 Дархан
Fact checking   2020-03-23

Дарханд таван настай хүүгээ эцэг нь хүчирхийлжээ гэх мэдээлэл ХУДАЛ

"Таван настай хүүгээ хойд эцэг нь хүчиндсэн жигшүүрт хэрэг дахин гарлаа. Энэ сарын 17-н өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймагт таван настай хүүгээ хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийн мэдээлэл цагдаагийн шуурхай утсанд иржээ..." гэх мэдээлэл өнөөдөр  http://paparatsi.club/   гэх цахим хуудсанд нийтлэгдэж олныг хиртхийлгээд байна. 

Энэ талаар Дархан-Уул аймгийн ЦЕГ-ын ГБХХГХУС ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Баярчимэгээс тодруулахад худал мэдээлэл болохыг хэллээ. Дархан-Уул аймагт ийм явдал болоогүй бөгөөд тус байгууллагаас худал мэдээлэл тараасан асуудлыг шалгаж, арга хэмжээ авна гэв.  

 http://paparatsi.club/  гэх цахим хуудсыг ажиглахад ямар нэгэн тодорхой хаяг, харилцах утас, холбоо барих байхгүй бөгөөд, нэрийн лого, нийтлэлийн бодлого үгүй,  зөвхөн шар мэдээгээр дагнасан илт хуурамч цахим хуудас болох нь харагдаж байна.

Иймд та бүхэн цахим сүлжээнд буй аливаа мэдээнд ШҮҮЛТҮҮРТЭЙ хандаж, мэдээллийг түгээхээсээ өмнө НЯГТАЛЖ ШАЛГАЖ байхыг зөвлөе.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
416   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох