Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2020-01-15

Амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна

БНХАУ-Д БҮРТГЭГДСЭН ШАЛТГААН НЬ ТОДОРХОЙГҮЙ УУШИГНЫ ХАТГАЛГАА өвчин гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн.

Дээрх өвчтнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн ба мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захад ажилладаг хүмүүс юм. Одоогоор өвчний шалтгаан, эх уурхай, дамжих зам тодорхой бус байна.

Мөн өвчлөл Хонг Конг, Сингапур улсуудад бүртгэгдсэн талаарх албан бус мэдээлэл байна. Тиймээс онцын чухал шаардлагагүй бол өвчлөл бүртгэгдсэн тус бүс нутаг уруу зорчихгүй байхыг анхааруулж байна  

 

ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн яам

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

135   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох