Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2020-01-08

СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАЖ, СӨБ-ын ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХООР БОЛЛОО

Дархан-Уул аймагт СӨБ-ын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, ЕБС-ийн сурагчдын улирлын амралтын хугацааг сунгахаар боллоо.

Дархан-Уул аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 09-нөөс 20-ны өдрийг хүртэл, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг долоо хоногоор буюу 2020 оны нэгдугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгах аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан өвчин хүндрэх эрсдэлтэй эмзэг бүлгийн буюу тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настнуудын гэрийн эргэлтийг хийх, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.

Эх сурвалж:  Аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

322   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох