Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2020-01-06

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ДАРХАН-УУЛ АЙМАГТ БАЙГУУЛАГДАНА

Эхний ээлжинд байгаль экологи сүйдээд байгаа гол 11 аймгийн 100 гаруй сумдад энэхүү алба байгуулагдахаар болж байна. Эдгээр аймгуудын тоонд манай Дархан-Уул аймаг оржээ.

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн /2020.01.06/ ээлжит хуралдаанаараа Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэр гаргалаа.  

Тус нэгж нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль орчин, уул уурхайн олборлолттой холбоотой экологийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх юм.  

Эхний ээлжинд байгаль экологи сүйдээд байгаа гол 11 аймгийн 100 гаруй сумдад энэхүү алба байгуулагдахаар болж байна. Эдгээр аймгуудын тоонд манай Дархан-Уул аймаг оржээ.

Байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй хэмээн Засгийн Газраас тодорхойлсон дээрх 11 аймагт Дархан-Уул, Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад багтаж байна.

Экологийн Цагдаагийн алба байгуулагдсанаар цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоог нэмж байгаа бөгөөд шаардагдах зардал 2020 оны төсөвт суусан, бэлтгэл ажил хангагдсан тул Засгийн Газрын тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгжүүлэх ажил шууд эхэлнэ хэмээн ХЗДХ Сайд Ц.Нямдорж өнөөдөр мэдээллээ.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Үнэхээр хэрэгтэй чухал алба байгуулагдаж бна гэж харж байна амжилт хүсье
    2020 оны 01 сарын 08 | Хариулах
  • Xulgaich Xayagdal xyarwas.golchgii Nusanbat 2toigoo l naad asuudlaa yari.xeden gol usnii sairiig uxaj yutai xeetei ni tsolmoj bgaa xulgaichuud shvv.
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • дохио
    бас хэдэн цагдаагаа хоолонд оруулах нь дээ
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Иргэн
    Том том Авилга авдаг нөхдүүд нь тэр хирээр нэмэгдэнэ л гэсэн үг. Уг нь чин шударгаар ажиллаж чадвал ч хамгийн хэрэгтэй л дээ.
    2020 оны 01 сарын 06 | Хариулах
667   4
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох