Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-12-07

ХҮҮДЭЭ ЗОРИУЛСАН 48 ЦАГ

MyDarkhan.mn сайт Иргэний сэтгүүл зүйг дэмждэг. Тэр ч утгаараа бичих сонирхолтой, бичсэнээ бусдад түгээх хүсэлтэй хүмүүсийн нийтлэл, бичвэрүүдийг сайтаараа дамжуулан олон нийтэд хүргэдэг билээ. Энэ удаа нэгэн ээжийн "Дархан Эмпати" сургуульд хүүгээ эргэхдээ бичсэн тэмдэглэлийг нийтэллээ. Сургууль зөвхөн мэдлэг түгээх газар бус харин хүүхдүүдийг хүн болгон төлөвшүүлж буй МАШ ЧУХАЛ газар юм. Жирийн нэгэн ээжийн "Дархан Эмпати" сургуулиас олж харсан олон сайхан зүйлсийг бусад сургуулиуд ч бас авч хэрэгжүүлээсэй гэх үүднээс энэхүү тэмдэглэлийг уншигч Дарханчууддаа хүргэе. 

Их хотын завгүй амьдралаас өөрийгөө чөлөөлж, хүүдээ яаран яаран, галт тэргэнд сууж Дархан хотын зүг хөдөллөө...

Дархан Эмпати- энэ сургуульд миний гурван хүүхэд сурдаг юм. Томчууд нь хэдийн гурван намрыг үдэж удахгүй сургуулиа төгсөх дөхөж байна. Харин бага хүү минь хоёр дахь жилдээ сурч байгаа юм. Одоо наймдугаар анги.

Би ажил амьдралын эрхээр хааяахан Дархан хотыг зориж, хүүхдүүдээ эргэхдээ, зүгээр л ороод гардаг /сургуулийнх нь гадна очоод уулзаад явах/ байв. Харин энэ удаа бүр зорьж ирсэн нь энэ.

Хүүгээ эргэхээр зорьсон жирийн нэгэн ээж би өглөө эртлэн Дарханыг чиглэх галт тэргэнд сууж, үдийн 13 цаг 30 минутанд бууснаар Дархан Эмпати сургуулиар аялах миний аялал эхэлсэн юм.

Сургуулийн үүдэнд 8б ангийн багш О.Сувд-Эрдэнэ намайг тосч, ангидаа хөтлөн оруулав. Ингэж энэ өдрийн сүүлийн цагийн хичээлд амжиж суулаа.

Эндээс л ХАЙР ундарч эхэлсэн дээ...

Хүүхдүүд намайг ирнэ гэж мэдээгүй байсан болохоор эхэндээ гайхаж байсан ч, удалгүй хичээлдээ сайн гэдгээ харуулах гэж бүгд их идэвхтэй, өрсөлдөөнтэй оролцож байв. Тэдний хичээл ямар ч урьдчилсан зохиомол төлөвлөлтгүй, үзүүлэх тоглолтгүй ердийн л өдөр тутмын хичээл нь байсан юм.

Хүүхдүүд яг өөрийнхөөрөө, хичээлүүд нь тоглоомын хэлбэрээр, багш нар нь тэдний найз шиг...

Жирийн сургуульд огт байдаггүй, сонирхолтой агшнуудыг би эндээс олж харлаа. Хичээл дээрээ хамгийн шилдэг байсан хүүхдүүдэд багш нь пицца авч өгөх юм. GDS шалгалт найм хоногийн дараа боллоо шүү. Хичээгээрэй хүүхдүүдээ!гэсэн сургуулийн захиргааны санамж бүхий урамшуулал печень, чихрийг завсарлагаанаар хүүхдүүдэд тараах юм. Хэрэв миний үед ингэдэг байсан бол би лав хичээлдээ явах гээд нойргүй хонох байсан байх аа...

Хичээл дууслаа. Хаалгаар нэг сурагч шагайснаа "Хурлын зааланд усны тухай мэдээлэл сургалт болно. Очоорой хүүхдүүдээ" гэлээ. Арванхоёрдугаар ангийн нэг ах нь дүү нартаа цэвэр усны нөөц, хэрэглээ, хэмнэлтийн талаар мэдээлэл өгч байв. Би бас зарим сонсож байгаагүй мэдээллээ тэндээс олж сонслоо.

Хичээл тарсны дараах 16.00-18.00 цаг. Энэ үе бол хүүхдүүд дуртай зүйлээ хийх чөлөөт цаг.

Зарим нь усанд орж, зарим нь ноцолдож, зарим нь гадаа сагс, хөлбөмбөг тоглож цагийг өнгөрүүлж байв.

Дотуур байранд хөгжим дуугарав. Энэ нь хичээлээ давтах цаг болсныг зарлаж байгаа ажээ. Хүүхдүүд хонхны дуунаар биш хөгжмийн ая эгшиглэхэд цагийн хуваарийн дагуу дараагийн ажилдаа ордог юм байна /хонх биш хөгжим дуугарах нь надад их таалагдав/.

Бүгд хоёрдугаар давхарт байрлах давтлагын өрөөрүүгээ явцгаав.  Тэднийг хэн ч шахаж шаардсангүй, бас хэн нь ч төвөгшөөж сууж үлдсэнгүй. Хоёр дахь хөгжим дуугарахад хүүхдүүд бүгд өөр өөрийн суудлаа эзэлж, хичээлээ давтаж эхэлсэн байлаа.

Давтлагын нэг өрөөнд 20 гаран хүүхэд байх бөгөөд дор бүрнээ өөрсдийн хийх зүйлд анхаарлаа хандуулж, бусаддаа саад болохгүй чимээгүй сууна. Хааяа нэг чимээ гарвал ах нар нь чимээгүй байхыг сануулж байв.
19
цагт дахин хөгжим дуугарч, оройн хоолны цаг болсныг мэдэгдэв. Би ч бас тэдэнтэй хамт хооллохоор очив. Оройн хоолонд нарийн махтай хуурга, хулууны зутан шөл өгсөн нь амтлагч багатай, эрүүл хоол санагдав.

Хоолны дараа 20.00 цаг хүртэл чөлөөт цаг. Дараа нь 21.45 хүртэл дахин хичээлээ давтанаДавтлагын сүүлийн таван минутанд тухайн долоо хоногт цээжлэх 20 үгийн шалгалтыг байрны багш нь авав. Дөрөв дэх өдөр бүр ийм шалгалт авдаг гэнэ.

Дараа нь хүүхдүүд унтах бэлтгэлээ хийж 22.30 гэхэд бүгд унтсан байв.

Би эмэгтэй дотуур байрны зочин амрах өрөөнд тухлан саатсан юм. Энэ хэсэг аргагүй л “Охидынх гэсэн шиг үүдээр оруут л илүү цэмцгэр цэгцтэй. Охидууд цаанаа л нэг өөр шүү нээрээ хэхэ...

Дотуур байр нам гүм болж, бүгд унтацгаав.

Өглөө 07.00 цагт хүүхдүүд бүгд мөн л хөгжмийн дуунаар босч, хувийн бэлтгэлээ хийгээд, өглөөнийхөө цайндаа орлоо.

Цайны дараа “Төрийн дуулал”- аа хамтдаа дуулаад, шинэ өдрийн хичээл эхлэв.

Өдөр бүр хичээлийн эхний 15 минут ном уншлагын цаг байдаг юм байна. Энэ их өгөөжтэй санагдав. Хүүхдүүд уншсан номноосоо ойлгож мэдсэнээ бусаддаа ярьж өгөх нь дүгнэлт хийх, илтгэх чадвараа сайжруулахад нь маш чухал дадал болдог ажээ. Ёстой МУНДАГ.

Хичээлүүд дараалан орсоор л...
Бүх хичээл англи хэл дээр орох тул би юу ч ойлгосонгүй. Өөрөөсөө ичиж л суулаа хэхэ.

Харин хүүхдүүдийн зарим нь багштайгаа мэтгэлцэж, зарим хэлний түвшин арай бага нь ойлгох гэж хичээж байв.

Хүүхдийг ажиглаж суухад, тус бүрт нь өөр өөрийн гэсэн онцгой давуу чанар байгаа нь үнэхээрийн, бүр үнэхээр ХАЙР хүрэм байсан шүү. Нээлттэй, чөлөөтэй заримдаа бүр хэт эрх чөлөөтэй байна уу даа ч гэж бодогдохоор...

Ангид багш орж ирэнгүүт нам гүм болж, самбарт бичсэнийг нь дэвтэртээ хуулдаг байсан бидний үе аль хэдийн өнгөрсөн бололтой.

Энд багш, хүүхэд бүртэй тулж ажиллан, аль болох нээлттэй, чөлөөтэй сэтгэх боломжийг олгож байгаа нь тод анзаарагдаж байлаа. Тэгээд хичээл бүрийн төгсгөлд тухайн өдрийн хичээлд хэн хэрхэн оролцсон идэвхийг үнэлэн дүгнэж байв.  

Ингээд энэ долоо хоногийн хичээл өндөрлөв. Тав дахь өдөр учир хичээл бусад өдрүүдээсээ эрт дуусдаг аж. Учир нь зарим хүүхдүүд гэрлүүгээ явж амардаг.

Өдрийн хоолны дараа багш нар, хүүхдүүдэд хоцрогдож байгаа хичээлээр нь болон ЭЕШ сонгосон хичээлээр нь нэмэлт давтлага өгч байв. Энэ нь баасан гараг бүр уламжлал болсон бөгөөд ерөөсөө энэ сургуулийн бүхий л үйл ажиллагаа, багш нараас нь хүүхдүүдээ гэсэн бөөн бөөн СЭТГЭЛ мэдрэгдэж байлаа.

Харин одоо дотуур байр...

Зарим нь дөрвүүлээ, зарим нь зургуулаа нэг өрөөнд байрладаг юм байна. Бүгд үүдэндээ гутлаа тайлж тавьчихаад, тавчикаа өмсөөд өрөөндөө орно. Нэг өрөөнийхөн илүү амь нэгтэй.

Намайг очиход хүүхдүүд жигтэйхэн их баярласан. Тэд аав ээжийгээ ирэх болов уу гэж битүүхэн хараад л байдаг бололтой. Бид завгүй ажил ихтэйгээ гайхан, хааяа нэг утсаар ярьж байгаагаа үр хүүхэдтэйгээ холбоотой байна гэж боддог маань маш учир дутагдалтай юм байна. Тэднийгээ том болсон гэж бодож байгаа ч, хүүхэд л бол хүүхэд, НЯЛХААРАА л юм.


Эцэг эхээ санасан сэтгэлээр ч юмуу хүүхдүүд надтай хууч хөөрлөө. Ирээдүйнхээ тухай, зорилгынхоо тухай, хэрхэн олны дунд биеэ авч явахад суралцаж байгаа тухайгаа бас дотуур байрны тухай, багшдаа яриагүй нууцынхаа тухай, гар зөрүүлснээ... гээд л ер нь их өргөн хүрээнд буу халлаа” бид хэхэ. ХАЙР ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧ БАЙНАА.

Бага хүүгийн маань баруун хацар нэлээн хөхөрсөн байв. “Яагаав??” гэхэдЗүгээрээ ээжээ, шатны бариул мөргөчихсөн юм гэж байдаг шүү. ХӨӨРХӨН байгаа биз.

Миний хүү эр хүн болж л байгаа юм байна. Хүү минь хэлэхгүй гэж шийдсэн бол би бас дахин асуухгүй ээ.

Хүүхдүүдтэй ярилцахад хэрсүү ухаан, төлөвшил, биеэ даасан байдал, зорилго, өөрийн гэсэн юмыг харах өнцөг мэдрэгдэнэ. Бас ээж, аавынхаа санааг зовоохгүй юмсан гэсэн ЧИН СЭТГЭЛ тэдэнд байлааЯлангуяа энэ нь дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдээс илүүтэй харагдаж байв. 

Байрны дүү нар нь ах эгчээ хүндэтгэнэ, ах эгч нар нь тэднийг дүү шигээ асрана. Дотуур байрны багш нь дүү нарыг нь эрхлүүлж, ах эгч нарыг нь ч хайрлан, тэдэнд хариуцлагатай эрх чөлөөг мэдрүүлдэг дотны найз, бас эцэг эхийн орлогч ажээ. 

Сайн багш, сайн сургуультай учирна гэдэг ховорхон хувь тавилан. Би ЗӨВ сонголт хийжээ. Энэ сургуульд хүүхдүүдээ сургах сонголтыг хийж шийдвэр гаргасан тэр өдөрт бас энэхүү гайхалтай мэдрэмжийг мэдэрсэн өнөөдөртөө ТАЛАРХАЯ.

Дархан Эмпати сургууль өнөө цагийн нийгмийн болоод боловсролын толь. Тэд Монголын ирээдүйг БҮТЭЭГЧИД. Багш нар болон хөөрхөн хүүхдүүддээ аз жаргал, амжилт бүхний дээдийг хүсье.

Аав ээжүүдээ, хүүхдүүдийнхээ хичээлд зочилж очоорой. Тэд таньд гайхалтай мэдрэмжийг өгөх болно. Бас таны хүүхэд танаар бахархах болно.

Жич: Та нар хүүхдүүдээс ийм олон чин сэтгэлийн захидлыг авч үзсэн үү. Би авсаан...

Б.АДЪЯАСҮРЭН 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

1103   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох