Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2019-11-14

“Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ”-г орчуулан танилцуулж байна

Та фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ байдаг гэдгийг мэдэх үү? “Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ”-ний гол зорилго нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжихийн зэрэгцээ цахим аюулгүй орчинг бий болгох юм. "Глоб Интернэшнл төв" Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны хүсэлтийн дагуу Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээг орчуулан танилцуулсныг хүргэе. 

Фэйсбүүкийн хэрэглэгчид бол шашин шүтлэг, хэл соёл, үнэт зүйлээрээ өөр хоорондоо ялгаатай хүмүүс байдаг. Тийм ч учраас Фэйсбүүк хэрэглэгч хэн бүхэн бие биедээ хүндэтгэлтэй хандаж, бусдын үнэт зүйлийг эрхэмлэхийг чухалчилдаг.

Фэйсбүүк дэх зохисгүй мэдээлэл, сэтгэгдэл, хуурамч хаяг, мөн групп, фэйж хуудсуудад нийтлэгдсэн аливаа зүй бус контентийн зөрчлийг мэдээлснээр та өөрийн фэйсбүүкийн орчноо аюулгүй болгож байгаа үйлдэл юм.

Та аливаа зөрчил бүхий постыг мэдсэн даруйдаа тухайн мэдээллийг харагдахгүй болгох (hide) мөн тухайн хэрэглэгчийг дагахгүй байх (unfollow), блоклох (block), зөрчил бүхий мэдээллийг мэдээллэх (report) зэргээр өөрийн фэйсбүүк орчноо аюулгүй болгох боломжтой. 

Та фэйсбүүкт дараах төрлийн мэдээллийг нийтэлж болохгүй. Үүнд: 

Хүчирхийлэл ба заналхийлэл: Илт хүчирхийлэл, заналхийллийг дэвэргэсэн, бусдыг уриалан дуудсан постыг фэйсбүүк устгана.

Аюултай этгээд болон байгууллагын мэдээлэл: Террорист, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хүний наймаа, гэмт хэргийн бүлэглэл болон аюултай хувь хүний талаарх аливаа үйлдлийг магтан сайшаасан агуулгыг фэйсбүүкт хүлээн зөвшөөрөхгүй.

Амиа хорлолт, өөрийгөө золиослох үйлдэл: Амиа хорлолт, өөрийгөө золиослох зэргийг сурталчилсан, зааварчилгаа өгсөн, хөхиүлэн дэмжсэн аливаа агууламж бүхий мэдээллийг нийтлэхгүй байх. 

Хүүхдийн болон насанд хүрэгчдийн бэлгийн мөлжлөг: Хүүхдийн бэлгийн мөлжлөгө үйлдсэн эсвэл сурталчилсан илэрхийлэмж бүхий агуулга, ёс бус бэлгийн харилцааны үйлдэл, илэрхийлэмжийг нарийвчлан мэдээлж болохгүй. 

Дарамтлах: Хувь хүний мэдээллийг илчлэхийг тулган шаардах, мессеж илгээхийг шаардах, хүсээгүй харилцаа үүсгэх, хувь хүнийг гутаан дромжлох зорилгоор пэйж хуудас эсвэл группуудэд пост оруулахгүй байх. 

Хувийн мэдээлэл: Хувь хүнийг тодорхойлох иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дугаар, шалгалтын дугаар гэх мэт хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нийтлэх.

Үзэн ядах үг хэллэг: Бусдын халдашгүй байдал буюу арьс өнгө, гарал, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, нийгмийн давхарга, хүйс, хүйсийн тодорхойлолт болон ноцтой өвчин эмгэг болон хөгжлийн бэрхшээлтэй байдлыг нь тодотгон дайрч, бусдыг бие махбодь, оюун санаа, ёс зүйд үл нийцэх байдлаар доромжилсон мэдээлэл нийтэлж болохгүй. 

Оюуны өмчийг дээдлэх: Та фэйсбүүкт аливаа контентийг хуваалцахдаа, тухайн бүтээлийн эрхийг өмчилж авсан байх хэрэгтэй. Эрх эзэмшигч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн мэдээллийн дагуу фэйсбүүк тухайн зөрчил бүхий контентийг устгах болно. 

Фэйсбүүкийн хэрэглэгч та эдгээр зөрчил бүхий мэдээллийг харсан даруйдаа мэдэгдэх буюу репорт хийх хэрэгтэй. Таны репортолсон мэдээллийн дагуу фэйсбүүк тухайн зөрчил гаргасан хэрэглэгчид сануулга өгөх, хэрэв зөрчлийн тоо нь олон давтагдвал Фэйсбүүк ашиглах эрхийг нь хязгаарлах эсвэл профайл хаягийг нь хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авна. Мөн бусдын бие махбодид бодит эрсдэл учруулахуйц, олон нийтийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх агуулга бүхий мэдээлэл байна хэмээн үзвэл хууль сахиулах байгууллагад мэдэгдэх хүртэл арга хэмжээ авдаг байна. 

Эх сурвалж: "Глоб интернэшнл" ТББ

Фэйсбүүк хэрэглэгчийн хэм хэмжээг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорх холбоосоор хандаарай  https://www.gic.mn/public/docs/publications/FB_community_standards_final_190803.pdf

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

120   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох