Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-09-18

Загварчлах сэтгэлгээ гэж юу вэ?

Загварчлах Сэтгэлгээ сургалт нь АНУ-н Стэнфордын их сургуулиас боловсруулсан хувь хүн, ажилтны бүтээлч байх, ашигтай шийдэл олоход сургадаг тусгай богино хөтөлбөр юм. Уг системчилсэн арга барилыг ашигласан багууд анх компьютерийн хулгана, iPhone зэрэг хувьсгал хийсэн шийдлүүдийг гаргаж байсан байна.

(www.facebook.com/desginthinkingmongolia)

 

Design Thinking гэж юу вэ?

Design thinking гэдэг нь төрөл бүрийн асуудалд “бүтээлч”, уламжлалт бус, бодит/практик/ үр ашигтай шийдэл олох зориулалттай системчилсэн үйл ажиллагааны арга барил юм . Уг аргаар дэлхийн олон шилдэг компаниуд бидний сайн мэдэх компьютерийн хулгана (mouse), iPhone зэрэг бараа - бүтээгдэхүүний хувьсгал бүхий шийдлүүдийг гаргасан байдаг.

Энэхүү арга нь IDEO гэдэг компаниас анх гаралтай бөгөөд дэлхийн олон шилдэг бараа бүтээгдэхүүний шийдлийг гаргахад ашиглагдан баталгаажсан арга билээ.

Хэнд зориулсан сургалт вэ ?

Өнөөдөр Design Thinking системд аргачлалыг төрийн, бизнесийн бүх төрлийн байгууллагын багууд ашиглан тулгарсан асуудлуудаа, хамгийн өндөр ашигтай шийдлийг гаргасаар байна.

DT арга нь засгийн газар, гарааны бизнес, төрийн бус байгууллага гэх мэт нийгмийн бүх хүрээнийхний ашигладаг процесс юм. Энэхүү сургалт нь хүмүүсийн загварчлах сэтгэлгээг эмхэтгэх, чиглүүлэх , юмны үндэс суурийг нь ойлгуулах сургалт бөгөөд Стендфордод Инновац гэдэг зүйлийг үүсгэх биш инновац гаргадаг хүмүүсийг нээх зорилготой хийдэг. Уг сургалтын дараа оролцогчид өөрийн өмнө тулгараад байгаа өдөр тутмын зүйлийг шийдэхэд болон ажлынхаа нэг хэсэгт оруулж ажиллах нь илүү үр дүн гаргах боломжтой .

Сургалтын гүнзгийрүүлсэн сургалтыг цаашдаа суралцах хүсэлтэй залууст санал болгодог.

Сургалтын Формат

Сургалт нь Stanford D.School - н үндсэн хэлбэрээр явагдах бөгөөд сургагч багш Чиглүүлэгч нь хамгийн түрүүнд танилцуулга хийсний дараа залуучууд хамтрагчаа олж хоер цагийг турш өөрсдийн биеээр хийх юм. Сургагч багш болон Чиглүүлэгч нар нь сургалтын турш хамт чиглүүлж ажиллуулах болно.

Хөтөлбөр :

1.Empathize- Ойлгох

2.Define- Тодорхойлох

3.Ideate- Санаачлах

4.Prototype- Туршилтийн загвар бүтээх

5.Test- Турших

1. Empathize - Ойлгох үе шат

● Ажиглах / Observe

● Төсөөлөн мэдрэх / Immerge

● Холбогдох / Төсөөлөн мэдрэх

2. Define - Тодорхойлох

● Ойлгох зураглал / Empathy Map

● Харах өнцгөө тодорхойлох / POV

● Хэрэглэгч, Хэрэгцээ, Уг чанар

3. Ideate - Санаачлах

● Оюуны довтолгоо / Brainstorming

● Санаагаа ангилах / Focus

● Санаагаа сонгох / Focus

4. Prototype - Туршилтын загвар

● Бүтээгдэхүүн / Product

● Туршлага / Experience

● Санаа / Idea

5. Test - Турших

● Шийдлээ баталгаажуул

● Таамаглалаа шалгах

● Илүү мэдээлэл олж авах

● Санаагаа баяжуулах

Энэхүү үйл явцыг дэлгэрүүлэн задлах, турших, өөрөө турших нь энэхүү хөтөлбөрийн гол агуулга болно. Мөн Стартап Монгол Дарханд салбарт энэхүү сургалтад хамрагдах боломжтой.


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

243   0
НИЙТЭЛСЭН: Г.Хастулга

Санал болгох