Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-09-17

Би ингэж ажилладаг: ДЭЛХИЙН БРЭНД “DHL-EXPRESS” БУУХИА ШУУДАН

Янз бүрийн чиг үүрэг бүхий мэргэжилтнүүд хэрхэн ажиллаж, юуг амжуулж, ямар зорилгод хүрэхээр зорьж буй талаар энд онцолно.

ДЭЛХИЙН БРЭНД “DHL-EXPRESS” БУУХИА ШУУДАН

БАЙРШИЛ:                   Дархан-Уул аймаг. Дархан сум. Дөрөвдүгээр баг.

                                       Ардын өргөн чөлөө. Ш/х 17 дугаар байр.

ХАРИЛЦАХ УТАС:      70374949   99054461

ЦАХИМ ХАЯГ:             darkhan.mn@dhl.com

ДЭЛХИЙН БРЭНД “DHL” ДАРХАНД САЛБАРАА НЭЭГЭЭД 15 ЖИЛ БОЛЖЭЭ. ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ТОВЧХОН ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

- 1969 онд АНУ-ын иргэн Adrian Dalsey, Larry Hillblom, Robert Lynn нар хамтран ажиллаж, анхны шуудан илгээмжүүдээ San Francisco-оос Honolulu-гийн хооронд өөрсдийн биеэр онгоцоор тээвэрлэж байсан гэдэг. Тийнхүү эхэлж байсан DHL-ийн үйлчилгээ өдгөө дэлхийн 220 гаруй орон, бүс нутагт салбартай, дэлхийн хамгийн олон орныг хамарсан компани болсон байна. Энд 325.000 гаруй ажилтнууд ажиллаж, тээвэрлэлтийн хэрэгцээ шаардлагыг хангах олон төрлийн шийдлүүдийг бэлтгэн дэлхийд санал болгож байна. Энэ том хөдөлгөх хүчний нэгэн хэсэг “DHL Express Монгол” салбар 1989 онд Монгол улсад орчин үеийн буухиа шуудангийн анхдагч болон үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө 30 дахь жилдээ, “DHL Express Дархан” салбар нь 15 дахь жилдээ буухиа шуудангийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

DHL-ийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОГДДОГ ВЭ?

- “DHL алсын хараагаа “Хүмүүс зөвхөн тээврийн хэрэгцээний төлөө бус манай ажилтан болохоор эсвэл хөрөнгө оруулахаар анхны сонголтоороо ирдэг тээврийн компани байхыг хүснэ” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь үйл ажиллагааных нь бүхий л хэсэгт шингэсэн байдаг юм. Үйлчлүүлэгчдийнхээ амьдралыг илүү хялбар байлгахыг хүсч, үйлчлүүлэгч, ажилтнууд, хөрөнгө оруулагчидаа илүү амжилттай байлгахыг хүсч, дэлхийд эерэг хувь нэмэр оруулахыг хүсч “DHL” ажиллахдаа “Үр дүнд хүрэхийн тулд үргэлж хүндэтгэл үзүүлнэ” гэх уриатай ажилладаг. Өөрөөр хэлбэл “Та сэтгэл хангалуун байхад бид амжилттай байдаг” хэмээх зарчмыг бүх үйл ажиллагаандаа баримталдаг юм.

DHL”-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГИЙГ ТОДОРХОЙЛООЧ ГЭВЭЛ...?

- Олон улсын буухиа шууданг агаарын тээвэр, автозам, усан онгоц, галт тэргээр тээвэрлэдэг ба зөвхөн ачаа тээвэр, хадгалалт бус баглаа боодлоос эхлээд засвар, агуулах үйлчилгээ, энгийн болон тусгай тээвэр гээд цогц үйлчилгээ энд багтдаг.

ДЭЛХИЙ ДАЯАР ХҮРДЭГ “DHL-EXPRESS”-ийн ҮНЭ ЦЭНЭ, НАЙДВАРТАЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ТОВЧХОН ОЙЛГОЛТЫГ ӨГӨӨЧ?

- “DHL-Express хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол, шаардлагад нийцүүлэн маш олон төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Эдгээр нь тус бүрдээ онцлогтой. Үйлчлүүлэгч хаанаас ч, хэзээ ч өөрийн ачаа, бараа илгээмжээ хянах боломжтой байдаг бөгөөд түүний найдвартай байдалд ямар нэгэн эрсдэл үүсэхээс бүрэн хамгаалагдаж, цаг тухайд шуурхай хүрэх газартаа хүрдэг нь “DHL-ийн үнэ цэнийг илтгэдэг.

ТУХАЙЛБАЛ ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ЭНДЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

- “DHL-EXPRESS” тус бүрдээ онцлогтой хэд хэдэн үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, буухиа үйчилгээ, импорт экспресс, гаалийн зуучлал, дотоод шуудан гэх мэт. Буухиа үйлчилгээ нь буухиа бичиг баримт, буухиа илгээмж гэх төрлүүдтэй ба яаралтай бичиг баримтыг дэлхийн аль ч өнцөгт 3-5 хоногт хүргэдэг бол буухиа илгээмжийг гаалийн бүрдүүлэлтийг хурдасгах үүднээс дагалдах баримтуудыг өөрийн сүлжээгээр ачаа очих улс уруу урьдчилан илгээдэг. Өөрөөр хэлбэл ачаа агаарт явах зуурт гаалийн бүрдүүлэлт хийгдэж байдаг гэсэн үг. Ингэснээр илгээмж ажлын 2-5 хоногт эзэндээ хүрч, цаг зав бас мөнгийг хэмнэж байдаг. “ИМПОРТ ЭКСПРЕСС” -ийн хувьд “нэг нэхэмжлэл - нэг мөнгөн тэмдэгт - нэг компани – нэг хялбар шийдэл” гэсэн агуулга бүхий үйлчилгээ юм. DHL-д хандсанаар 210 гаруй улсаас нэг сүлжээ ашиглан илгээмж хүлээн авах боломжтой. Мөн хэрэв хүсвэл илгээмжээ даатгуулж болох ба өөрийн шууданг хаана явааг хүссэн үедээ интернетийн www.dhl.com сүлжээг ашиглан шалгаж болно. Түүнчлэн DHL нь дэлхий даяар төдийгүй дотоодын шуудан үйлчилгээг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд дахь салбар нэгжүүдээрээ дамжуулан үзүүлж байна.    

"DHL" -ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ДЭЛХИЙД НЭРТЭЙ БОЛСНЫ УЧИР ЮУНД БАЙДАГ ГЭЖ ТА БОДДОГ ВЭ?

- Үйлчлүүлэгчиддээ дээд зэргээр үйлчилдэгт л нууц нь оршдог байх. Нэг газраас нөгөөд хүргэх ямар ч зүйлд тээврийн туслалцаа шаардлагатай. DHL хүргэх шаардлагатай бүхнийг хүргэдэг. Ингэхдээ энэ ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Бидэнд итгэж тээвэрлүүлж буй шуудан илгээмжид эрдэнэт хүний амийг аврах эм бэлдмэл, анд нөхдийн төрсөн өдрийн бэлэг, бас олон мянган ажиллагсад бүхий компаний хувь заяаг аврах чухал бичиг баримт байдаг. Бид сайхан амьдралыг хүргэж өгч, эрүүл мэндийг тээвэрлэдэг, бид хөгжлийг дэмжиж, аз жаргалыг хүргэж өгдөг. Мөн бид өдөр бүр хүмүүсийн амьдралыг сайжруулахаар тэдэнтэй холбогддог ба энэ ажилдаа ажилтан бүр нь чин сэтгэлээсээ хариуцлагатай ханддагт DHL-ийн амжилтын нууц оршдог болов уу.    

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

218   0
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг

Санал болгох