Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-07-01

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН “БОЛОМЖ ба СОРИЛТУУД” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Дархан-Уул аймгийн Бизнес эрхлэгчдийн “Боломж ба Сорилтууд” уулзалт, хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Баян-Алтайн санаачлагаар өнгөрөгч зургаадугаар сарын 29-ны бямба гарагт болж өнгөрлөө. Тус уулзалт, хэлэлцүүлгийг ХБНГУ-ын КАС сан, Дархан-Уул аймгийн Бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм. 

Дархан-Уул аймгийн Бизнес эрхлэгчдийн холбооноос хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Баян-Алтай “Дархан-Уул аймгийн Жижиг Дунд Үүйлдвэрлэл”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт С.Пүрэвсүрэн “Монгол Улсын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил ба өнөөгийн байдал”, Дархан-уул аймгийн Бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Г.Гантулга “Дарханы хөгжил, боломж, сорилтууд”, Өрсөлдөх чадварын хүрээлэнгийн судлаач Ч.Ганбат “Дархан-Уул аймгийн эдийн засаг ба өрсөлдөх чадвар”, Дархан-Уул аймгийн Бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүлэгч гишүүн С.Дарханбаяр “”Жижиг, дунд үйлдвэрлэл ба зээл санхүүгийн хэрэгцээ” зэрэг сэдвүүдээр илтгэл тавив.

Нийт 70 гаруй бизнес эрхлэгч хамрагдсан тус үйл ажиллагааны үеэр оролцогчид Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй онцлох таван асуудлыг нэрлэсэн юм. Ингэхэд зээл, хөнгөлөлттэй зээлийн нөхцөл хүнд, төрийн оролцоо их, хууль эрх зүйн орчин тогтвортой бус, улс төрийн нөлөөлөл өндөр, авилгал хээл хахууль их байгаа зэргийг санал нэгтэйгээр хэлж байв.

Энэ үеэр бизнес эрхлэгчдийн хэлсэн зарим ишлэлээс хүргэе.

Д.Эрдэнэбаяр “Дархан Дизайн” ХХК-ы захирал, архитектор:

“Дархан уг нь Монгол улсын хоёр дахь том хот. Дархан хотын үйлдвэрүүд өмнө нь Монгол улсын хэрэгцээг хангаад илүү гарснаа гадаадад экспортолдог байсан. Гэтэл одоо байхгүй. 30-аад жил түгжээтэй байна. Хөгжлийн гол хэмжүүр болох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь дөнгөж 16%-тай буюу хамгийн бага үзүүлэлттэй байхад Монгол Улсын Тэргүүний аймаг болчихсон. Сая илтгэгч нарын судалгаанд нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн 65% нь эмэгтэйчүүд хэмээн дурьдаж байна. Тэгвэл эрчүүд хаачив? Солонгост эсвэл Оюу Толгой, Таван толгойд байгаа. Монгол бол жижигхэн улс. Япон, Солонгос, Америктэй харьцуулж болохгүй. Дархан-Уул аймгийг ч харьцуулж болохгүй. Гэхдээ манай аймаг бол бизнесийн орчноороо Улаанбаатар байтугай дэлхийд нэг номерийн хот. Яагаад гэвэл, төмөр зам, авто зам, харилцаа холбоо, дэд бүтцээр бүх сум нь холбогдсон. Тэгвэл яагаад хөгжихгүй байгаа юм".

Н.Наранбаатар “Топ Электроникс” ХХК-ы захирал:

- Би 20 жил хэвлэх үйлдвэрийн чиглэлээр бизнес эрхэлж байна. Бид бизнесээ хөгжүүлэх гээд чадан ядан явж байгаа хэдий ч хөнгөлөлттэй зээл олддоггүй, тендерийн босго дэндүү өндөр, татвар жил бүр өсч байна. Ийм нөхцөлд яаж ийгээд татвараа төлөөд, үйл ажиллагаагаа аваад яваад байна. Гэвч бидний төлсөн татварыг үр дүнгүй зарцуулж байгааг хараад үнэндээ гутарч явдаг. Жаахан өөриймсөг сэтгэлээр ажиллаач ээ. Эх орноо, аймаг орон нутгаа хөгжүүлж чадахгүй юм бол бидэн шиг хувиа борлуулаад, сууж бай л даа. Бас нэг хэлэх юм байна. Сая судалгаанд бизнес эрхлэгчдийн 67% нь эмэгтэйчүүд байна гэж дурьдлаа. Энэ маш буруу гольдрилдоо орчихсон явааг харуулж байгаа юм. Монгол улс сүүлийн жилүүдэд хүн амаа нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Хүн амыг төрөлтөөр л нэмэгдүүлнэ. Гэтэл төрөх насандаа бид бизнес хийгээд завгүй сууж байна. Бид ерөөсөө татвар төлдөг мөнгөний машин мэт болчихож. Сүүлдээ зарим нь мохож байна. Эмэгтэйчүүд минь та нар одоо битгий бизнесийн төлөө зүтгэ. Орхи. хүүхдээ төрүүл, зөв хүн болгож хүмүүжүүл. Эрчүүддээ ачааны хүндийг өгч, бизнесийг гарт нь атгуул”.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчид, нэгдэж эрх ашгаа хамгаалах, дотоодын зах зээл дээрээ хоршиж, бие биенээ дэмжих, жижиг дунд бизнесийн талаар гарсан хууль журам, шийдвэрүүдэд хяналт тавих, биелэлтийг нь төрөөс шаардах зэргээр цаашид хамтран ажиллахад санал нэгдэж байв. Түүнчлэн зөвхөн баяр ёслол, шинэ жил болохоор цуглардаг биш бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, ажил үйлсийг нь дэмждэг байж, бие биенээ өрсөлдөгч гэж биш, хамтрагч гэж хармаар байна хэмээн ярьж байлаа. 

/Үргэлжлэлд уулзалт хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлүүдийн онцлох хэсгүүдийг цувралаар хүргэнэ/

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • иргэн
    ЖДҮчин МАНгарууд
    2019 оны 07 сарын 01
  • иргэн
    МАН НАМЗХ гэдгийг нь сонсдог МАНгар пизду бага солиорой оо ЖДҮ г та нар идсэн бз дэ
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн холбоо гэж дуулаа ч үгүй юм байна. Энэ гахай гантулга чинь АН ын дарга биз дээ. улс төр хийж байгаа ухаантай юм бол аймгаа битгий муул. Шилдэг байна гээд хүрэлсүх нь тодруулсан байхад яах юм. даравч далдана булавч бултайна гэдэг энэ шүү дээ. та нар 8 хан сар луйвраар засаг барихдаа 100 гаран газар луйвардаж авсан гэдэг биз дээ. тэрнийгээ зарах гэж арга зарж суугааг чинь бүгд мэдэж байгаа.
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
    • иргэн
      ЖДҮчин МАНгарууд
      2019 оны 07 сарын 01
293   3
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох