Лхагва 2019-01-02 Дархан
Цонхоо нээе   2019-04-30

Халз мэтгэлцээнд очих шаардлагагүй гэлээ

ИТХ-ын дарга Г.ЭРДЭНЭБАТ Паркийн газрын асуудлаар дуудсан халз мэтгэлцээнд очих шаардлагагүй, бүх мэдээллийг бүрэн өгсөн гэх тайлбарыг өглөө. Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэе.

 Халз мэтгэлцээн гэдэг нь одоо юу хэлж байгааг сайн ойлгохгүй байна. Тухайн хүн өөрийнхөө мэдээлэл авах арга хэлбэрээ тэгж сонгож байгаа юм болов уу. Тэгэхээр “Мэдээллийн ил тод байдлын тухай хууль” байгаа. Энэ хуулийн дагуу бид мэдээллээ нийтэд түгээх ёстой. Түгээх хэлбэр нь иргэдийн уулзалт, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж бид сурталчилж байгаа. Нэг чиглэлээр Аймгийн Иргэдийн Хурлын дарга нь нэг мэдээлэл өгдөг, АЗДТГ нь нэг мэдээлэл өгдөг зүйл биш шүү дээ. Иргэдийн хурлын шийдвэр гарахдаа, аймгийн Засаг даргын санал орох ёстой. /Тэрбээр Иргэдийн хуралд Засаг даргын санал орж хэлэлцдэг талаар хэлж байгаа бололтой/. Үүнийг нь ИТХ-ын төлөөлөгчид шийдэх ёстой. Ийм асуудал байгаа юм.

  Мэдээллүүдийг бид байнга өгч байгаа. “Мэдээлэл өгөхгүй байна” гэсэн бичиг ирсэн байна билээ. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат мэдээлэл өгөхгүй байна гэсэн байсан. Би сая хэллээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүх шийдвэрүүд манай цахим сайтад бүрэн эхээрээ байгаа. Үүнийг хэн ч ороод үзэж болно. Мөн бүх төлөөлөгчдийн фэйсбүүкээр явж байгаа. Бас бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бүх тайлангаа тавьчихсан. Аймгийн ЗДТГ-ын Дарга бүрэн эхээр нь тайлбар хийсэн. Орлогч нь мөн тайлбарласан. Мөн Иргэдтэй уулзах уулзалт дээр Засаг Дарга бүрэн дэлгэрэнгүй тайлбарласан шүү дээ. Эрдэнэбат нэг тайлбарладаг, Засаг дарга нэг тайлбарладаг юм биш. Тэнд бид хоёр зэрэгцэж суугаад, нэг нь тайлбарласан. Нэг юмыг хоёулаа ярих шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр тайлбараа бүрэн эхээр нь хийсэн гэж үзэж байна. Мэдээлэл авах шаардлагатай байгаа бол авах арга хэлбэр нь байгаа. Дархан-Уул аймгийн иргэний хувьд Дархан-Уул аймгийн Иргэдийн Хурал эсвэл ажлын албан дээрээс, мөн аймгийн ЗДТГ-аас өөрийн биеэр ирээд авах, саналаа хэлэх эрх нь нээлттэй байгаа. Энэ хэлбэрээр биднээс авч болно. Энэ чөлөөтэй нээлттэй. Нуугаад хаагаад, далд хийгээд байгаа зүйл байхгүй.

  Хуулийн гаргалгаанууд байж болно. Үүнийг үгүйсгэж байгаа юм алга. Хуулийг ямар ч хэлбэрээр хэрэглэж, тайлбарлаж болно. Өөр гаргалгаатай байгаа бол тэрийгээ хэлээд саналаа хэлчих хэрэгтэй. Тэрийг нь бид хүлээн авч болно шүү дээ. Шаардлагатай гэж үзвэл ИТХ агуулгын өөрчлөлт орохгүй бол, зарим зүйлд Захиргааны Ерөнхий хуулийн дагуу өөрчлөлт хийж болно. Энэ нь Иргэдийн Хурлын хуралдааны бүрэн эрхэд байгаа асуудал шүү дээ. Өнөөдөр ганцхан Эрдэнэбатын асуудал биш. Тэгэхээр энэ чиглэлээр асуудлыг ярилцаж болно. Заавал халз мэтгэлцээнд очиж суугаад, ярих шаардлага байхгүй гэж үзэж байна.     

Та подкаст хэлбэрээр аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбатын яриаг сонсч болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Том дарга том гэж энэ дээ
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Nyamdavaa
    Niitiin ezemshliin talbaidaa hotoocoo tohijilt hiih geheer tatganaad... Hyvidaa hyvaaj ideh omchloh bolhooroo irgediin hyrliin hediigee hvchindeed l shiidveree gargaj baigaa shvv dee.. Halz metgeltseen bol irged olon niitiin dyydlaga shvv.. Oroltsoot medeellee il ogch chadahgvi bol n irged negdeed shaardah bolno shvv
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • odon
    baynhan ailiin huuhdiin togloom ch iim bhgui arai denduu hujaagiin hogond haysan hog avchraad bgaa yum bishuu
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Aagi
    Shaardaj baina. Ard tumnii omchiig butsaaj og
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • 1
    yum hiij bgaa sain l bna yag ter yariad bgaa 1 terbum 200 sayd chin tohirson chanartai hureltseetei zvil hj bgaag dahin shalgah l heregtei bi salhilangaa hiij bgaa zuiliig ni vzsen l dee heden nuhur bna lee yag terniig hiij chadah mergejliin humuus munuu bishvv ergelzeetei l haragdaj bna lee za yahaw mergejliin humuus gehed ter hereglej bgaa bgaj ntr bishee 100 ailiin bi chadna- han yumuu haashaa yum meddeg humuus ni shalgaarai
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин
    олны өмнө гараад гаргасан шийдвэрээ хамгаалчихаж чадахгүй хүмүүс л бидний төлөөлөгч гээд сууж байхад Дархан ч хөгжихгүй байх нь арга ч үгй юм даа. иргэдийн хурлын шийдвэрийг засаг дарга тайлбарлах эрх байхгүй_, Иргэдийн хурал өөрсдөө л тайлбарлах нь зүйд нийцнэ.
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
1573   6
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох