Лхагва 2019-01-02 Дархан
Гэрлээ асаая   2019-04-23

ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮД ХУВААРИА ӨӨРСДӨӨ ТОГТООНО

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хувийн шүдний эмнэлэгүүдээс дөрөв нь “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” аянд хамрагдахаар болж, 2-12 насны хүүхдүүдийн шүд, амны хөндийг эрүүлжүүлэх ажлаа өчигдрөөс эхэллээ. Энэ хүрээнд аймгийн Эүүл Мэндийн Газрын дарга Б.Батцэнгэлээс дараах тодруулгыг авсан юм.

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн 11 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтанд тэнцсэн байсан. Гэвч дөрвөн эмнэлэг хөтөлбөрийг эхлүүлэхээр болж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?

- Нийт 12 эмнэлэг сонгон шалгаруулалтанд оролцож 11 нь тэнцсэн байдаг. Эдгээрээс “Молор” /Саран эмнэлэгт байрладаг/, “Цэлмэг” /ху.хо-ын 20 дугаар байр/, түүний салбар /15 дугаар багт байдаг/, “Батсурвалж” /хээтэйд 1а-ийн арк/ эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээгээ байгуулан албан ёсоор ажлаа эхэллээ. Бусад эмнэлэгүүдийн хувьд гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөх саналтай байгаагаа илэрхийлж холбогдох газарт нь хүсэлтээ өгөөд байгаа.

Тэдгээр эмнэлэгүүд чухам ямар асуудлыг тавьж байгаа юм бол?

-  Гэрээ байгуулах асуудлыг Эрүүл мэндийн даатгалын газар зохион байгуулж байгаа учир би яг тодорхой хариулт өгч мэдэхгүй байна. Гэхдээ миний ойлгож байгаагаар шүдний эмнэлгүүд хэд хэдэн саналыг тавьж гэрээнд өөрчлөлт оруулахыг хүссэн. Тухайлбал тарифын хувьд 60 мянган төгрөг гэдэг яг өнөөдрийн шүдний эмнэлгүүдэд барьж байгаа үнийн стандартын хувьд хаана нь ч хүрэхгүй байгаа. Жишээ нь хүүхдийн шүдний гүн цоорлыг бүрэн эмчлэхэд дунджаар нэг шүд 50 мянган төгрөг байдаг юм билээ. Тиймээс нэг хүүхдийг 60 мянган төгрөгөнд бүрэн эрүүлжүүлнэ гэдэг гэрээний үүргээ бүрэн биелүүлэхэд учир дутагдалтай гэж үзэж байна. Нэг хүүхэд хэдэн ч цоорхой шүдтэй байх боломжтой. Мөн гэрээнд хоёр удаа гомдол гарахад тухайн эмнэлгүүдийн үйл ажиллагааг цуцлах хүртэл заалт байгаа. Тэгэхээр эмнэлгүүд эдгээр зүйл заалтуудыг эргэн хараач ээ, мөн эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгөөч гэх хүсэлтүүдийг тавиад байгаа юм билээ.   

Хөтөлбөр хэрэгжиж эхлээд буй эмнэлгүүд ямар зохион байгуулалтанд ороод байгаа вэ?

- Эхний ээлжинд зургаадугаар сарын 15 хүртэл 2-6 насны хүүхдүүдийнхээ амны хөндийг эрүүлжүүлж эхэлнэ. Эцэг эхчүүд хүүхдээ заавал эрүүл мэндийн даатгалд хамруулсан байх ёстой. Мөн эдгээр эмнэлгүүд нь  хувийн хэвшлийн бизнесийн байгууллага учир мэдээж өөрсдийн үйл ажиллагааг санхүүжүүлэх шаардлагатай. Тиймээс үдээс өмнө эсвэл үдээс хойшхи тодорхой цагуудад л хөтөлбөрийн хүрээнд үзлэг эмчилгээ хийнэ. Мөн энэ хуваариа эмнэлгүүд өөрсдийн үйл ажиллагааны онцлог, ачаалалдаа тохируулан гаргах байх. Үнэндээ эдгээр эмнэлгүүд нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үзлэг эмчилгээг хийхээр болж байгааг бид ойлгох хэрэгтэй. Төрийн байгууллага биш учир бид албан шаардлагаар заавал ингэж ажилла гэх боломжгүй юм.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ үзүүлэхдээ юуг анхаарах вэ?

-  Шүд гэдэг бол нэг удаа очоод л шууд эрүүл болдоггүй. Тиймээс эмчийнхээ зааврыг дагах, ирэх ёстой цаг хугацаагаа нарийн барих, мөн эмчилгээний дараа хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд маш сайн анхаарах ёстой. Энэ нь хоол унданд нь анхаарахаас эхэлнэ. Тэгэхгүй сайхан эрүүл болчихоод маргаашаас нь чихрийн хэрэглээ нь замбараагүй, амны хөндийнхөө эрүүл ахуйг хангадаггүй байвал ямар ч нэмэргүй юм болно. Тус хөтөлбөр дөрвөн жил хэрэгжих хэдий ч нэг хүүхдийг нэг л удаа эрүүлжүүлнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ амны хөндийн ариун цэврийн дэглэмд онцгой анхаарахын зэрэгцээ хэвлэл мэдээллийнхэн, байгууллага, аж ахуйн нэгжүүд бүгд үүнд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Бүгдээрээ сэргийлж байж хүүхдүүдээ эрүүлжүүлнэ. Түүнээс зөвхөн эмнэлэг, эмч, эрүүл мэндийн байгууллагуудад даатгаад байвал үр дүнд хүрэхгүй ээ.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL
    Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай бөгөөд бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг Доктор MAXWELL гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.Япон Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
299   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan

Санал болгох