Лхагва 2019-01-02 Дархан
Хүний түүх   2019-04-16

Эхний 5 тэмцээний турш ямар ч амжилтгүй байсан ч гэрийхэн маань дэмжсээр байсан

 

Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн Лицей сургуулийн төгсөгч, МУИС-ийн Бизнесийн сургуулийн I дамжааны оюутан Монгол улсын 3х3х3 шооны харахгүй эвлүүлэлтийн рекордыг 1:07.04 - аар эзэмшигч, рубик шооны  “NOMAD” багийн тамирчин Мандах овогтой Сүх-эрдэнэ-ийн шоотой нөхөрлөсөн түүхээр хамтдаа аялцгаая.

ХАМГИЙН АНХ ШООТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХЭЭСЭЭ, МӨН ХАРАХГҮЙ ЭВЛҮҮЛЖ СУРСАН ТУХАЙГАА ХУВААЛЦААЧ

- Анх 2016 оны намар 11-р ангид байхдаа хичээлээ тараад сургуулиас гарах гээд явж байхдаа, шооны клуб хичээллэж байгаа тухай найзаасаа сонсоод тухайн үедээ яг юу байдаг юм бол гээд сонирхоод орчихсон. Тэгээд Н.Сэргэлэнбат багштай танилцаж, шооны танилцуулга, тухайн үеийн дэлхийн рекордуудыг харуулсан бичлэгүүдийг үзсэн юм. Тэдгээр бичлэгүүдийг үзээд энэ хүмүүс чадаж байхад би яагаад хийж чадахгүй гэж?гэх бодол төрсөн. Түүнээс хойш л шоонд тууштай явж эхлэсэн дээ.

- Харахгүй эвлүүлэлтийн хувьд тухайн үед зааж өгөх хүн байгаагүй учир youtube-с бичлэг үзэж сурч байсан. Би анх бичлэг үзээд яаж найман секундад цээжлээд эвлүүлээд байнаа гээд маш их гайхаж байсан. Тэр үеийн дэлхийн рекорд 21 сек байсан. Түүнээс хойш 3х3х3 шоог хараад бүтэн эвлүүлж сураагүй байхдаа л youtube-с  харахгүй эвлүүлэлтийн зааврыг харж байв. Мэдээж тэр үедээ юу ч ойлгохгүй байсан л даа /Инээв/. Анх сурч байхад нилээн удаан амжилтгүй болж байсан ч анхны харахгүй эвлүүлсэн мөч хамгийн гоё байсан.

Тэрээр харахгүй эвлүүлэлтийн төрөлд оролцсон анхны тэмцээн дээрээ л улсын рекордыг шинэчлэж, түүнээс хойш өөрөө өөрийнхөө рекордыг шинэчлэх хүндхэн даалгавартай учирч шооны спортод хэрхэн тууштай байж, өөрийгөө хөгжүүлж байгаа талаар энд өгүүлэх болно.

ШООНЫ МАШ ОЛОН ТӨРӨЛ ДУНДААС ЯАГААД ХАРАХГҮЙ ЭВЛҮҮЛЭХ ТӨРЛӨӨР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЛЭЕ ГЭЖ ШИЙДСЭН БЭ?

- Надад хоёр, гурван шалтгаан байсан. Содон хүнд төрөл гэдгээрээ миний сонирхлыг татдаг. Эхний шалтгааны хувьд нүдний хурднаас болсон. Миний хараа бага зэрэг муу учраас, хараад эвлүүлэхээр нүдний хурд гүйцэхгүй хэсгүүдээ олж харахгүй, алгоритмаа танихгүй байх тохиолдол гардаг. Харахгүй эвлүүлэлт бол өөр. Тогтмол хөдөлгөөнгүй шоо хардаг.

- Дараагийн шалтгаан. Бүх л спортод өрсөлдөөн бий. Шооны төрөлд  3х3х3, 4х4х4, 5х5х5 бол маш их өрсөлдөөнтэй байдаг. Монголын нөхцөлд харахгүй эвлүүлэлтийн төрөлд бараг өрсөлдөгч байдаггүй. Тиймээс би анх энэ төрөлдөө монголынхоо рекордыг эзэмшье гэсэн зорилго тавьж эхлэж байсан.

ТҮҮНИЙ АМЖИЛТУУДААС ДУРДВАЛ:

Он

Тэмцээн

Төрөл

Амжилт

Хугацаа

2017 он 8 сар

“Монгол шоочид - 4”

Харахгүй эвлүүлэлт

II байр

4:36,25

2017 он 12 сар

Mongolia - 2017

Харахгүй эвлүүлэлт

I байр

2:39,17

2018 он 4 сар

Mongolia - 2018

Харахгүй эвлүүлэлт

I байр

2:13,66

NEW RECORD

2018 он 7 сар

Asian Championship

Харахгүй эвлүүлэлт

  •  

1:07,04 (single)

1:21,77 (mean)

NEW RECORD

2018 он 10 сар

Dornogobi Open

Харахгүй эвлүүлэлт

I байр

1:25,60

2018 он 11 сар

Umnugovi Autumn

Харахгүй эвлүүлэлт

I байр

1:12,98

Тэмцээний албан ёсны мэдээллийг доорх холбоос хэсэг дээр дарж үзэх боломжтой.

Холбоос

МЭДЭЭЖ ШАНТРАХ ҮЕ БАЙСАН БАЙХ. УРАМ ЗОРИГ АВЧ ШООГООР ТУУШТАЙ ХИЧЭЭЛЛЭХЭД ЧИНЬ ЮУ НӨЛӨӨЛСӨН БЭ?

- Миний бодлоор нэгт өөрийн үзэл бодол. "Би сайжрана” гэсэн хүсэл тэмүүллээрээ хөглөгдөж тууштай үлдсэн гэж хэлмээр байна. Миний харж байгаагаар “Эвлүүлээд сурчихад л хангалттай” гэх үзэл бодол нь ихэнх шоо сонирхогчдын, энэ спортоос гардаг шалтгаан болов уу.  Мөн миний эргэн тойронд 30, 40 секундтэй эвлүүлдэг хэд хэдэн хүүхэд бий. Бүгдээрээ л яг миний аргаар эвлүүлдэг. Гол нь тэд бусадтай өрсөлдөж, тэмцээнд оролцох завшаан олдоогүй, урам авах зүйл байгаагүй. Тиймээс ч шооны спортоос гарсан болов уу. Харин миний хувьд шооны спорт сэргэж байх цагт нь орсон болохоор өөрийгөө зөв цагт эхлэсэн, их азтай гэж боддог.

- Мѳн эцэг эхийн маань дэмжлэг их нѳлѳѳлсѳн. Шоо эвлүүлж эхлэснээс хойш эхний 5 тэмцээний турш би огт амжилт гаргаагүй ч ээж, аав хоёр минь намайг үргэлж дэмждэг байсан. Тиймдээ ч би өдийг хүртэл маш сайн явж байгаа юм болов уу гэж боддог.

ШОО ЭВЛҮҮЛСНЭЭРЭЭ АВДАГ ХАМГИЙН ГОЁ МЭДРЭМЖЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ...

- Үүнийг бол бараг шоочин болгон хэлэх байх. Бэлтгэл дээр ч, тэмцээн дээр ч эвлүүлсэн  өөрийн хамгийн сайн үзүүлэлтийг эвдэх хамгийн гоё мэдрэмж. Би тэр мэдрэмжийг авах маш их дуртай. Мөн шоон дээр сонирхолтой алгоритмуудыг хийхэд гарт мэдрэгдэх нь их гоё санагддаг. Ер нь шооноос нь бас өөрөөс нь бас кайф авдаг гэх юм уу. Анх бол тэгж сонин содон санагдаж байгаагүй. Анх эвлүүлэх нь л сонин содон байсан /Инээв/.

 “NOMAD”  РУБИК ШООНЫ  БАГИЙН ЦААШДЫН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

- Манай багийн тэргүүний зорилго гэвэл юуны түрүүнд дэлхийн чансааны тамирчин болох, монголдоо бас шооны спортыг хөгжүүлэх явдал. Мөн хүмүүс шоог спорт биш тоглоом гэж хардаг. Энэ ойлголтыг үгүй хийхийн тулд би болон манай баг хамт олон, бусад шоочид  өдөр бүр хичээж яваа гэж боддог.

Хүн болгон юунд дуртай, юу хийх ёстойгоо мэдээд төрдөггүй шиг би, та бид бүгдээрээ өдөр бүр өөрөө өөрийгөө бүтээж, суралцаж яваа. Өөрийн дуртай зүйлийнхээ төлөө тууштай явж байгаа дүүтэйгээ ярилцах маш сонирхолтой байлаа. Уншигч та ч бас өөрийн дуртай зүйлээ олж түүнийхээ төлөө тууштай тэмцээрэй. Хэрвээ нэгэнт олсон бол ирээдүй хэмээх аялалын зурайн харагдах зам нь дардан байхыг хүсье.  

РУБИК ШООНЫ СПОРТ МАНДАН БАДРАГ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Ulziijargal (202.126.89.46)
    Gaikhaltai. Amjilt amjilt. Delkhiin hemjeenii myndag tamirchin bolooroi
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Enkhtsatsral (94.143.79.232)
    Ulaanchigdaa ulam ih amjiltig husiy
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Чинбат (202.9.44.234)
    Улаанчикдаа амжилт хүсье
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Nyamka (66.181.161.9)
    Найзынхаа ажилд болон дүү илүү их амжилт хүсье.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Tungaa (202.126.89.54)
    Mundag zaluu bna
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Баярхүү (66.181.177.141)
    amjilt
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • urnaa (66.181.161.11)
    Suheedee ondor amjilt husiy Chi chadnaa.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
3383   7
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг

Санал болгох